P2011-06-14 - БЗД-н 84р сургуулийн бага ангийн багш Ё.Оюуны 2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан


2011 оны 1 дугаар сарын 3аас тус ангийг даан авч ажилллаа. Энэ хугацаанд сурагчдын мэдлэгийгсэргээн бататгах, сурагчдад зөц цэгцтэй мэдлэг олгох тал дээр анхааран ажилласан. Үүний үр дүнд сурлагын 100% чанарын 72% амжилттайгаар тус ангийг төгсгөлөө.

· Олимпиад уралдаан тэмцээний амжилтаас:

2011 оны 1 сараас 6 сар хүртэлх хугацаанд 5 удаагийн олимпиад уралдаанд давхардсан тоогоор нийт 65 сургчид оролцсноос 15 сурагч амжилт үзүүлсэн байна. Ангийн 43н сурагчаас 33 нь буюу 77% нь ямар нэгэн олимпиадад хамрагдсан.

БЗД-н уламжлалт математикийн олимпиадад 5 сурагч амжилттай оролцсоноос Э.Өнөмөнх (10р байранд орж хотын олимпиадад оролцох эрх авч хотын олимпиадад 30-р байр) Э.Шинэлүндаа 12 байранд шалгарлаа.

Мөн БЗД-н ‘‘Сэтгэх чадвар 2011’’ математикийн уралдааны III-IV ангийн ангилалд Э.Өнөмөнх 3-р байр, хүрэл медаль.

Кенгуру ОУ-н математикийн уралдаанд 24н сурагч оролцсоноос, Э.Шинэлүндаа I зэргийн диплом, мөнгөн медаль, II зэргийн дипломоор С.Энхсүх, Э.Өнөмөнх, Э.Амгаа, Б.Дашням, Ц.Балжинням, Ч.Цэлмэг нарын 6 сурагч, III зэргийн дипломоор Б.Батхүү, Б.Дашням, Х.Арманбек,Б.Уранбилэг, О.Сарангуа, О.Дарамбазар нарын 6 сурагч хүртсэн юм.

БЗД-н 33-р сургуулийн монгол хэлний олимпиадад, Номч сургуулийн нэрэмжит стандарт 1Х1 олимпиадад 35 сурагч оролцсон.

· Өөрийгөө хөгжүүлэх талаар:

Сургуулийн компютерийн сургалтанд хамрагдан дотоод сүлжээнд бие дайчлан суралцаж байгаа.

Төгсөх 5-р ангийн сурагчдад зориулан Б.Сарантуяа багштай хамтран ‘‘Математикийн тестүүд’’ гарын авлага номыг хянан бэлтгэж хамтран гаргасан.

Мөн анхны цахим хичээлийг ‘‘Хэсэг’’ сэдвээр ангидаа заалаа.

Хичээлийн явцад LCD зурагтаа ашиглан хичээл зааж эхэлсэн.

Хөдөлгөөний бодлого ‘‘Хэсэг ба бутархай’’ сэдвээр бүлэг сэдвийн боловсруулалт хийсэн.

Юүлэлтийн бодлого бодох аргачлал, ‘‘Зөв бичгийн дүрмийг нүдэлж алдахгүй зөв бичих’’ зөвлөмж гаргалаа.

· Хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлууд:

Ангийн шатар, даамны аваргыг шалгаруулав. Дээлтэй монгол өдөрлөгт ангиараа оролцов. AХА тэмцээнийг зохиож аваргаар Г.Түвшинтөр шалгарав.

Эцэг эхийн хурлыг тогтмол хийж ‘‘Бодлого бодох арга зүйн зөвлөгөө сургалт зохион байгуулсан. Мөн эцэг эхдээ тайлангаа тавьсан. Эцэг эхийн өдөрлөг болон волейволын тэмцээнд оролцсон.

АУИС-н оюутнаар ‘‘Зөв суух’’ сэдвээр үзүүлэх хичээл заалгасан.

Цаашид сурагчдын сургалт, хүмүүжлийн талаар анхааран ажиллах болно.

Blog бичсэн: Ё.Оюун


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax